Бөө мөргөл

Бөөгийн өргөөний голомтын гал шүтээн

2012 оны 03-р сарын 24 Нийтэлсэн Баянзул

Энэхүү шүтээн нь дөрвөн тотгондоо сийлбэр зүмбэртэй том ган төмрөөр дархалсан тулга бөгөөд өргөөний голомтонд байрлана.
Сүсэгтэн олон байнга зул барьж гал зулыг тасралтгүй бадраадаг. Гурван шөнө, 3 өдөр асдаг 8 тахилгатай том цөгц, бусад олон цөгц байдаг. Тулганы дотор талд 1990 оны морин жил XYI-XYII зууны үеийн Халхын Цогт Хунтайжын Цагаан ордны тууриас авчирсан ордос тоосгыг тавьсан нь их хаадынхаа удмын гал голомтыг дээдэлсэн утгатай юм. Энэхүү ган тулга нь миний өвгөдөөс дамжиж ирсэн гал голомт болно. Гэрийн сүлд тэнгэрийн гал голомт болсон ган тулгыг цагаан сарын шинийн 15-нд хээрийн гал тахиж их гал түлэн дөрвөн тотгонд нь шар тос түрхэж, шарга ямааны өвчүүгээр тахиж, өөх тос, арц хүж, архи дарс уураг сүүл зэргийг өргөж их гал түлж тахилга хийдэг нэгэн шүтээн болсон.

Лус тахих

2012 оны 03-р сарын 24 Нийтэлсэн Баянзул
- Дээд тивийн мод Зайран мод: Энэ нь бусдаасаа илүү сайхан ургасан, дээд хэсэгтээ өтгөн шилмүүстэй, сайхан саглагар мод   байдаг.
- Дунд тивийн мод Удган мод: Энэ нь дунд хэсэгтээ илүү өтгөн ургасан саглагар мод байдаг
- Доод лусын мод: Энэ нь рашааны орчим ургасан бөгөөд лустай шууд холбоотой мод юм.
Эдгээр тахилгатай мод ариун дагшин байх ёстой учраас тэдгээрийг хөндөж, гэмтээх болон дэргэд нь бие засах, орилж хашгирах, зүй бусаар авирлах хатуу цээртэй. Хэрэв зөрчвөөс тухайн этгээд, түүний ар гэрт гай зовлон тохиолдох аюултай гэдэг. 
Ийм учраас энэ бүхнийг олон зуу, мянган жилийн туршид байгаль эхээ хайрлан, дээдэлж ирсэн арвин баялаг уламжлал, амьдрал дээрх ажиглалт, нарийн гярхай ухааны өвөөс улбаалан ахмад буурлууд үр хойчис, бага балчир хүүхэд, залуустаа хар нялхаас нь зааж, сануулж, сурган хүмүүжүүлж үе уламжлуулж ирсэн байна. 
Монгол хүн овооны дэргэдүүр өнгөрөхдөө заавал дөрөө мулталж гурван чулуу нэмж “Овооны их танд,олзны их маньд” гэж шивнэн сүсэглэдэг нь нэг ёсондоо бөөгийн зан үйл бидний амьдралд их, бага ямар нэг хэмжээгээр зан заншил болтлоо шууд уламжлагдсаных юм.
Овоо, хайрхадыг ган гачиг, зуд турхан нүүрлэх, өвчин зовлон тохиолдох зэрэгт сацал сүүгээр зүгэлж тахил өргөх, зүлдэн тахилга, галын тахилга тахих зэрэг бөөгийн ёслолын олон хэлбэр бий. Овооны дээр бургас модоор залам хийж хадаг самбай уяж идээ сан тавих зэрэг нь маш эртнээс үүсч, тогтсон нарийн чанд ёс заншил болой.
Овоо бүхэн өөрийн онцлогтой бөгөөд бөөлөхдөө овооны онгыг дууддаг. Овооны онго бүх онгоны дээд гэлцдэг нь бөөгийн гол тахилга мөн болохыг хэлж буй хэрэг юм. Харин Бурханы шашинд суварга босгодог нь овоо босгохтой үндсэндээ төстэй гэж үзэж болох талтай.
Овоо бүхэн өөрийн онготойн дээр уулсын тэнгэр тахих ёслол бий бөгөөд энэ нь уулс бүр өөрийн эзэн тэнгэртэй гэж үзэж тэнгэрийн овоо, хүний овоо, газрын овоо гэж босгохоос гадна мөн 13 тэнгэрт зориулсан овоо, атаа таван тэнгэрийн овоо гэж бий.
Үүнд Ордосын эзэн хорооны үүдний овоо, Хэнтийн Бурхан халдун, Хэрлэнбаянулаан, Дэлгэрхааны 13 овоод хамаарна. Уул овоо бүр өөр, өөр онго эзэнтэй тул буух буулт, шүлэглэл, шившлэг өөр байдаг. Уул овооны тахилга нь байгаль дэлхийгээ онголж дархалсан гол зарчимтай бөгөөд чухам үүний ач буянаар өнөөдөр Монгол улс онгон дагшин байгальтай гэж дэлхийд үнэлэгдэн, бахархагддаг билээ.
Түүний жишээ өнөөгийн Мянгадын Хөхий овоо, Баядуудын Индэр овоо, Хотгойдын овоо /Хөвсгөлийн Арбулаг сум/ зэрэг газар нутгаас тодхон харагдана.
Тэнгэрийн овооны тахилгыг хийхэд дараах ёс жаягийг баримтална.
Ингэхдээ Мөнх тэнгэрээ дээдлэхийн учир онгод оруулж архи дарсыг дом төдий хэрэглэнэ. Догшин онгодын хүссэний хэрээр архийг хамаагүй их хүртвээс онгод, хөлчүүрхэл хоёр нийлж нэгэн хүнд гэм, нийт хүмүүст сэтгэлийн сэв суулгаж магад гэж болгоомжлох учиртай.
Иймээс олны итгэл, хүндлэл хүлээсэн зайран бөө хүн архийг төдийлөн хүртдэггүй юм.
Онгодын хүчинд автагдан их хайрхадыг тахиж байхад мөнх тэнгэрийн эрчим хүчинд дийлдэн нам унах тохиолдол олон гардаг.
Энэ бүгдэд сайн түшээ хэрэгтэй байдаг.
2001 онд болсон бурхан халдун хайрханы тэнгэрийн овооны       төрийн тахилгын үед их эрчим хүчинд нэрвэгдэн унахад бөө судлаач доктор Дулам багш хэнгэргийг минь дэлдэн сэргээж билээ. Дэлхийн бөө мөргөлийн V их хурлаар Богд уулын Зайрангийн овоог тахих үед мөн эрчим хүчинд цохиулан өөрийн эрхгүй унахад Хөвсгөлийн нэрт удган Баяр нөхрийн хамт хэнгэргийг минь дэлдэн сэргээж байсан. 
Лусын хөнөөлтэй бөө онгодоо захирч бөөлж чаддаг боловч мөнх тэнгэрийн эрчим хүчинд дийлдэн унадаг тохиолдол гарч байгаа нь тэнгэрийн эрчим хүч агуу ихийг илтгэнэ.

Хэрэгсэл

2012 оны 03-р сарын 20 Нийтэлсэн Баянзул

Бөөгийн хэрэгсэлийн талаар

 Дэлгэрэнгүй»

Бөө мөргөлийн ёс жаягаас

2012 оны 03-р сарын 20 Нийтэлсэн Баянзул
Бөө мөргөлийн тахилгын жаяг ёс нь нэн эртний хүмүүсийн өнгөрсөн цаг хугацааны өвөг дээдсийн сүнс болон тэнгэр газар ус галд эргэсэн онгон хэмээгчид хүндэтгэл үзүүлдэг зан үйл юм. Энэ онгон хэмээгч нь өөрийн яс үндэс нэр овогтой настай байдгаар онцлог бие биенээс ялгаран тэнгэрийн орондоо оршин эргэдэг. . Бөө мөргөлийн жаяг ёсыг гүйцэтгэх эртний дуудлагуудад маш их зүйлийг тайлбарлан дурьдсан байдаг тул бөө мөргөлийн жаяг ёсыг судлагч нар бөө удгануудаар онгоны онгодыг буулгаж хэлэлцвэл тайлбар их олдоно. Удган бөө нар бусад хүмүүсээс мэдрэмжээр илүүтэй байдаг тул элдэв гэрэл(гэрлийн туяаны задрал) хардаг, орон зайд эргэж буй дуут бөгөөд био соронзон урсгалуудын чимээг тодхон сонсдог(буриадаар дуулддаг). Иймээс 3-5 насандаа илүү мэдрэмж нь өндөр хөгждөг тул тэр үед нь хүлээлгэ хэмээх бөө мөргөлийн тайх хийдэг ёстой байжээ. Хүлээлгийн өндөр тайх тахилга нь тэр тэнгэрийн тамгатныг 43-45 нас хүртэл хугацаагаар хүлээлгэсэн зүйл юм даа. Одоо би ухаалаг, төгс төгөлдөр хүмүүсийн амьд бие мэдрэмжийг өөрийнх нь удмын тэнгэрлэг онгон(сүнс)-той холбож тоосруулан тэтгэж удирдан гаргаж байна. Маш сайн үр дүнд хүрч байгаа. Үүний нэг жишээ нь олон түмний танихаас Арго багш юм. Арго нь өөрийн явуулдаг хэл сурах аргаа олон түмэнд хүргэж буй багш хүн. Энэ үйл ажиллагаандаа уг гарвалынхаа тахилгын ёсыг гүйцэтгэн өөрөө өөрийгөө энергижүүлж гэрэлтүүлэн алдааг хянаж зөв төгс шинж рүү явж нисч байна. 21-р зууны монголчуудын өмнө ухаалаг төгс төгөлдөр шинж чанар бүхий эрдэм номтой эв эетэй уламжлалт ёсоо дээдэлсэн эрхэмсэг байх нь чухал болжээ. Удган бөө хүн өөрөө бөөгийн дуудлагаараа бясалгалд ордог. Энэ чанараараа бөө мөргөлийн жаяг ёс нь янз бүрийн бясалгалуудын өвөг юм. Бөө мөргөлийн жаяг ёсонд эртний нар сар ододыг дуудах, хүндэтгэл үзүүлэх тахилга гүйцэтгэдэг нь Исламын мөргөлийн шинж чанартай ажээ. Иймээс лалын мөргөлтний эртний өвөг нь болж байна. Бөө мөргөлийн тахилгын ёсонд тэнгэрийг дээд орон нутаг минь гэж дуудаж ёс жаяг гүйцэтгэдгээрээ Загалмайн шашны өвөг гарвал нь болж байна. Уул ус нутагт эргэгч эзэн сүнсийг дуудан гуйж номхруулах тайх тахилга үйлдэх горим, жаяг заншлаараа бөө мөргөлийн тахилгын горим нь буддизмын өвөг ёс жаяг болж байна. Бөө мөргөлд сүнсийг бодит болгон төмөр, мод, чулуунд шингээх ойлголт бас бий. Эдгээрээс дүгнэхэд эртний бөө мөргөлийн жаяг ёсыг дээрх шашингууд хүн төрөлхтний хөгжлийн явцад хөгжүүлж дээшлүүлж цаг үедээ тааруулан зохицуулж үүсч хөгжжээ. Тэгэхээр бөө мөргөл нь бөөн хүмүүний тэнгэрийн өвөг дээдэсдээ өргөдөг тахилгын эртний ёс жаяг юм. Иймээс бүх шашны өвөг шашин юм. Бөө удган нь тэнгэрийн элч шахар төлөөлөгч. Тэр тэнгэртэй хөөрөлдөнө, даалгаврыг гүйцэтгэнэ, мэдээлнэ, тэнгэрийн хүмүүсийн үр хүүхдэд тусална, бас сургана, бас хамгаална. Өөрөө алдаа гаргавал өөрөө цээрлүүлнэ. Тэнгэр түүнийг цээрлэнэ.Тэр элч хүн төрөлхтний үүсгэсэн муу юмнаас хол ариун байх ёстой. Жишээ нь: Миний удмын хувьд Баянбаавай заарин нь: архи уухгүй, тамхи татахгүй, хулгай хийхгүй, худал хэлэхгүй, завхай зявахгүй г.м шахаа тангарагтай ажээ. Бөө хүн болохоор тахилга хийлгэх айлын онгоны онгодыг буулгахад архи нэрмэл ууж алуулсан шатаалгасан дайдын эзэд их байдаг нь аюултай. Тиймээс уул овоо, тэнгэрийн нутгийн эздэд цай сүү өргөх нь тун сайн. Тэр эзэд цэвэршиж эрүүл саруул гэрэл гэгээтэй болдог. Ийм болсон үедээ үр удамдаа тусалдаг юм шүү дээ. Энэ дэлхийд буй шашингууд бүгд бөө мөргөлийн тодорхой шинж чанар дээр үүссэн учраас бөө удган хүмүүс бүх шашны явуулж буй ёс жаягийн эртний тэнгэрийн өвөг дээдэстээ мэдээ өгөх, тэдгээрийг эв эетэй байлгахыг тэнгэр эзэн Модун чанугаас гуйх хэрэгтэй. Модун чану хаан маань 33 мэргэн цагаан бэхэтэй. Малхудун чану бэхэ нь Мал уулын эзэн Ата тэнгэрийн эзэн гэж эргэдэг. 1923 онд Улз нутагт ирж Монголд дагаар орсон буриадууд 1927 онд Малхудун бэхэд улаан бухаар тайх тахилга өргөж нутаг гуйж авсан түүхтэй. Хушин уулын тахилгыг авч явсан хар ямаа сахиуст хар ямаан удган(халх) гэгчээр буулт хийлгэж хөөрөлдсөн гэдэг яриатай. Хар ямаан сахиусыг Дорнод Хэнтий чиглэлийн халх Хиад монгол бөө нар Дамдинбишрэлт гэгч төвд ламын уншлагыг холдуулж авч явдаг байжээ. Энэ чиглэлийн дуудлага тайхад Өндөрхаан уулын Түмж удган ээж, Мандалхаан уулын Цоглууна удган ээж, Онон мөрний Хаугшуу удган зэрэг дуудагддаг даа. Хатуу ширүүнээр эргүүлж болохгүй, зөөлөн эргүүлбэл хур бороотой байдаг. Малхудун чину Малахан ууланд тахилгатай. Хүн гүрний Модун чану хааны үеийн нэлээд тэргүүн бэнхэ. Бэхэ гэдэг нь зөнч мэргэн хүнд олгодог тэр үеийн цол гуншин ажээ. Монголын их бэхэ нар нь Мухамед, Настродамус нартай эн зэрэгцэх чадвартай учир монголчууд учир монголчууд мөнх хөх тэнгэрээс ирсэн бас тэнгэртээ морилдог учир ийм юм. Аливаа шашныг хольж болохгүй биз. Тус тусад нь эв эетэй ёс горримоор нь зөв авч явах нь зүйтэй. Тийм учраас буриадууд бөө, лам хоёр ххүгээ хар луу өдөр уулзуулж хоюуланг нь галдаа тэнгэртээ мөргүүлдэг байжээ. Хар луу өдөр шашин дацан хийдэд бөөгийн мөргөлтөн явахад онгод уурладаггүй учиртай. Бөө мөргөл нь ерөнхийдөө Лалын шашин, Загалмайн шашинтай сүнслэг тахилгатай учир таарч тохирч явдаггүй. Бие биеэ эрхэмлэн хүндэлцгээж оршин эргэдэг. Харин шарын шашинд болохоор нэг л биш ээ. Би өөрөө ч мэддэггүй, мэдэхийг бас хүсдэггүй, бас түүгээр оролддог ч үгүй. Байх ёстой бол байж л байг. Нэр хүнд нь олон улсын хэмжээнд их унасан, орос англи хэл дээр унших зүйл багатай. Эмх цэгц жаяг ёсоо баримталдаггүй, замбараагүй, хиртэй, тоос шороо ихтэй, хөлс шивэр үнэртсэн хачин хүнийг лам гэх номногчтой, нэг л тиймхэн эд л дээ. Энэ нь Монголд байгаа дүр төрх нь. Гэтэл Ага, Ивэлгэ Тува, Халимаг, Швейцарьт бас өөрөө дацан хийд цэвэр цэмцгэр, лам шивэр хөлсгүй навсгар биш эрхэмлэн хүндэтгэмээр шинж чанартай. Төвд, Утайд байгаа ламнар бол бүр монгол лам нараас дор тоос шороо хир буртаг шивэр хөлс . . . ай хөөрхий мэдэхгүй. Энэ шашин энэ өнгө төрхөөрөө өөрөө өөрийгөө цаг үеэс тасалж Ермитаж музей болж зуунд мөнхөрч байна уу даа. Монголын бөө мөргөлийн жаяг ёсонд хөгжин цэцэглэж байсан үе нь Хүн гүрний Модун чану хааны үе. Чингис хаан өөрөө зал барьсан хүн тул тэнгэртэй хөөрөлдөж, хэлэлцэж явсан хийгүй хаан. Энэ хааны үед Тэв тэнгэр буруу бодол хөтөлж хаанд нугаслуулж цээрлүүлдэг нь тэнгэрийн ёсоо. Өгөдэй, Мөнх, Гүег Хубилай хааны үед бэхэ нарын сургаалаар хаад тунгаан болгоодог байжээ. Хубилай цэцэн хаан Пагва ламыг хаан эцэг Чингис тангад түвдэд хорлуулсан учир түүнийг давтуулахгүйн тулд хажуудаа байлгасан гэлцэх түүхтэй ч Монгол хаадын удмын тэнгэрийн сүмийг босгож Юан гүрний бахархал болгожээ. 21 зуун нь тэнгэрийн орны тэтгэлгийн зуун учраас түүний элч шахар бөө удган нар минь тэнгэрийн тахилгын нэрийг өндөрт өргө зөв төгс төгөлдөр ухаалаг гэрлээ цацруулж явахыг хүсье. МӨн монгол түвд лам нарт цаг үедээ таарч соёлтой, ядаж хир шивэргүй ариун ёс горимоорооо явахыг хүсье. Монгол хүн таныг тэнгэрээс Модун чану хааны 33 бэхэ нар, их хаад хатад нисдэг бөө нарын онгон болсон онгод тэтгэж эргэдэг шүү. Та тэнгэрлэг Монгол хүн учраас төгс төгөлдөр, эв эетэй амар жимэр, ажилсаг чамбай аж төрөөрэй. Монгол төр минь Монгол орондоо Монгол 18-аас дээш насны бүх хүнийг ажилтай байлгаж цалинтай л болговол монгол хүн амар жимэр хараат бусаар амьдарна шүү дээ. Зөвлөмж Хүн эрүүл энх урт удаан амар жимэр аж төрж явахад баримтлах ёс жаяг зан заншилыг айл өрх аав ээж, нутаг нугынхан тодорхойлж гаргах оюун ухаандаа багцалж явах хэрэгтэй л дээ. Хүүхдийг зөв хүн болгож хүмүүжүүлэх хүн шиг хүн өсгөж тавих учиртай. Хүн өөрийн амьдарч буй орчин цаг уурт тохирсон хувцас өмсөж байх, цаг уурт тохируулж хооллох, угсаа удмынхаа уламжлалт хоолыг өөрийн ажилд тохируулж тааруулж хэрэглэж сурах нь чухал. Одоо монголчуудын дунд хооллолтын алдааны өвчлөлт, даарч хөрснөөс үүссэн өвчлөлт их байна. Үүнээс гадна орчны өвчин хэмээх харшлын гаралтай хордолготой хавсарсан өвчлөлт өнгөрсөн өвөл хотод их байлаа. Үүнийг халуун бүлээн сүү маг сайн илааршуулж бие сэргээж байв. Халуун бүлээн сүүг орой унтахдаа 0.5 л хүртэл ууж хэвших нь дээр. Энэ бүлээн сүү нь хотын утаатай агаараас үүссэн харшил, амьсгалын замын хордлогыг сайн дарж байлаа. Эрүүл явахад дулаан хувцас тун хэрэгтэй. Шагай, өвдөг тун их даардаг үе юм. Үүнийг дааруулахгүй байх нь тун хэрэгтэй. Хүн эрүүл явахад тухайн орон нутгийн цаг уурт тохирсон хувцас, хоолыг хийж буй ажилдаа тааруулж хэрэглэж байх нь чухал даа. Ходоодондоо хоол ихдүүлж болохгүй. Ходоодны 2/3% -ийг эзэлж байхаар л хоолож байх нь дээр. Удмын уршиг ёслох ёсолгоо. -Хүүхдийг төрөхөд угаах ёс нь урд насны гайг арилгаж буй хэрэг юм. Шагайтын ясны шөлөөр угаадаг. -Шинээр төрсөн хүүхдийн ихэс болон бага зэрэг цус нөжтэйгөөр эсгий цагаан уутанд 9 эрдэнэ, 5 будаа тариа, торго дурдан, алт мөнгө гурил будаа талх шар тос өрөмтэйгөөр эцгийн тохойгоор 3 тохой газар малтаж булаад газар дээр нь гал түлж хиншүү хярвас гаргадаг. Энэ газрыг тоонот гэдэг. -Хүүхдийн цөвөлсөн хүйг хонины ноосонд боогоод ээжийн бүсэнд зангилаад дэрэн дотор нь хийдэг. Сэвлэгийг нь сүүлднь хийдэг. Нэгэн ээж 9 хүүхдийнхээ хүй сэвлэг 2 нэг бүсэнд дараалуулаад зангилдаг. Ээж нь дэрлэж унтдаг. Үр хүүхэд ямар яваа нь ээжид унтаж байхад нь мэдэгдэж байдаг ёстой. Тэгээд цаашид охин үрийг бүсгүй шиг бүсгүй эх хүн болгож өсгөх, хүүг эр шиг эр болгож өсгөх үүргийг тэнгэрийн дор эх эцэг хүлээдэг. 16 насанд нь хүү, охиноо түмэнд тустай төрд нэмэртэй, тэнгэр заяатай сайн хүн болоорой гэж ёслоодзаяа тавиланг нь тэнгэр газар ус галдаа даатгадаг байжээ. Цаашлаад гэрлэх ёс залгаад явна хө. Ураг баридах ёс гээд л явна шүү дээ. Ураг төрлийн хол нь дээр Ус нутгийн орй нь дээр . . . . . гм Монгол хүний монгол гэж оршин тогтнох ёс жаяг тотема(билэгдэл) төгс төгөлдөр тансаг арвин баян учир монголчууд бидний бахархал. За яах вэ дээ, өнөө маргаашдаа дээрээ суудлаа олохгүй дороо гүйдлээ(явдал) олохгүй бага зэрэг салхитай л байна. Салхи намжиж хур бууж монголчууд бид амар жимэр тансаг баян амьдрах болно. Буриад ястан бид уул нь Заяан Наваа гэдгээс гаралтай. Заяан Наваа нутагтаа тэнгэрээс 9 цагаан морьтой, 9 цагаан хөвгүүн бууж, тэндээс Цаст цагаан уул(Гималай)-ыг давж Сандалт хааны хамгаалагч хийж байгаад догшин харгис хаанаас хүүг нь хулгайлж аваад Таян агуйд авчирчээ. Өөрөө мөрдөгч мөчлөгч нараас зүг буруулж зугатсаар Байгал далайн эрэгт ирж хун шувуутай сууж 11 хүү төрж түүний нэг хүү Баргадбаатарынд охин Алун удган төрж, тэр Алун гуа нь Добу мэргэнтэй сууж 5 хүү төрүүлсний отгон хүү Бодончир муухаагийн удам Боржигон түмэн үүсчээ. Добу мэргэн Хиад ястан Бөртугийн удам. Бөрту чину нь тэнгэрээс ирсэн Алтан сандалт хааны удам ажээ. Бөрту чинугийн хүүхэн Маралгуа нь Эвихэн(Эвенкен) хэмээх овогт хамниган(нэн) үндэстний үр удам. Эвенкен түмэн нь Амур мөрний адаг, Эргүн хунгаар нутаглаж байсан, одоо ч байна. Эвихэн овогт хамниган түмнээс Индианууд нүүдэллэж тасарч үүсчээ. Энэ эвенкенүүд нь Манчаарай хэмээх бөөгийн онгод дуудна. Манчур овогт эдгээр угсаанаас Манжууд үүссэн гэх домог байдаг. Манч- Манчаарай- Манжаалай- Манж Удган би асуудал дэвшүүлж байна. -Ертөнцийн эзэн Есүс мөн үү? -Ертөнцийн эзэн алтан сандалт хаан Батулкен хэмээгч үү? Батулкен хэмээх алтан сандалт хааныг тэнгэрээс илгээсэн тэр эцэг эх нь хэн бэ? Тэгэхээр хүн төрөлхтөн бид сармагчинаас гарал үүсэлгүй. Энэ дэлхийд амьдарч буй хүмүүн төрөлхтөн бид нэгэн өөр гариг ертөнцөөс иржээ. Тэгээд л тэр лүү эх эцэгтээ, удам судар угсааруугаа бүгд л тэмүүлж тэдэндээ цай хоолоо өгч, бас тэд нь гай зовлон гамшигаас дэлхийтэй маань хамгаалж бас бидний үр минь цус минь эвий эвий гэж харж сарыг элчээ болж харуулж бүүвэйлж манаж байдаг биз ээ. . . Сар бол тэнгэрийн цаг. . . Од мичид бол дохиолол . . . Нар бол илч дулаан. . . Бөө мөргөлийн тухай Би удган хүн л дээ. Бөө мөргөлийн жаяг ёс дотор бөөгийн өвчин хэмээх зүйл яригдах юм. Үүний тухай ярилцъя. Бадамын Балжид хэмээх харнууд дархад овогтой 43 настай. Энэ 13 жил Шархадны эмнэлгээр явж эмчлүүлж байжээ. Өвчний шинж нь: Хараа хурц, олон үгтэй, ууртай, хоол голдог, бүх зүйлийг өмхий байна гэдэг г.м –ээр Эмчилгээг хавар, намар 2 хэвтүүлж эмчилсэн. Эрүүл саруул болоогүй ч гайгүй хө. Энэ хүнд юу болов гэвэл Бөөгийн өвчин хүрчээ. Энэ хүнд бөө удган хараал хийгээд өвчилөв үү гэвэл үгүй. Бадамын Балжид гэх 43 настай харнууд дархад овгийн энэ хүнд өөрийн овгийн удган Амжийн тоос дарж биеийн энерги(дулаан) алдагдаж хортой ховс, гадны нөлөөний бясалгал(сөрөг бясалгал)-д орсноос өвчилжээ. Амжий удган нь 1730 онд байсан 40-өөд настай байсан. Одоо онгон уг гарвал болж эргэж байна. Энэ хүн маань удган бөөд хандах үүрэгтэй. Үүнийг угтаж хүлээж авсан удган бөө нь үзэлдээ харахдаа Амжий удганы онгонд хүнд өгөөд болох уу аль эсвэл Амжий удганы тамгатан юм уу гэж үзээд буусан буулт дээр нь тахилгын таарсан ёс жаяг гүйцэтгэж өгөх нь түүний тэнгэрийн орон зайн өмнө хүлээсэн үүрэг нь. Энэ эмэгтэй эхний удаа зул тахил татаж угийг нь аргадаж тойлох сэржим өргөх дуудлага(эргэх орон зай)-ыг нь гаргах, угаалганд оруулах, дуудлагыг орны тэнгэр уул ус нутгаар нь эргэлдүүлж онгодын өөрийн үглэн дуулахыг сонсож, гэрлийн өнгийг харж, өндөр нам айзмыг хэцэндээ тааруулж явуулна. Хэцний айзам цаадах дал авиа эгшигтэй таараагүй бол удирдаж байгаа удган өөрөө унах эсвэл өөр уг дайрах аюул байдаг. Иймээс хүний тахилга хүнд, жаяг ёс гүйцэтгэж байгаа бөө нар нь ар тал, үр хүүхэд, ах дүү төрөл садан, эд хөрөнгө, ажил төрөл, нутаг нугаа, өөрийгөө маш сайн хуяглаж хүрээлж манаж хамгаалж дархалж байх учиртай байдаг. Өвчтэй хүнийг 3-н голын чулууны, хадын чулууны, хар нүхний чулууны угаалга(хорхогт)-д оруулж биеийг нь ариулаад сүнсийг нь дуудаж тогтоогоод өгөхөд сэргээд ирдэг. Тэгээд араас нь эм тарианы эмчилгээ, рашаан шавар ус, сэргээх бариа засал, уламжлалт эмчилгээнд явахад босоод ирдэг болсон цаг шүү дээ. Тэр үнэхээр их нүгэлтэй л бол лам бурханд хандаж нүглээ арилгаж буян хайх учиртай. Тэнгэрийн доорх нүгэлд худал хэлэх, хулгай хийх, архиуух, тамхи татах, завхай зайдан явах, шунах, хүнийг дайран доромжлох(рекетлэх), мөн далд дарамт учруулах, ванфирчлах(бодлогогүй энерги сорох) зэргийг оруулж болох юм. Нүгэл хилэнц байхгүй бол хэрэггүй шүү дээ. Дайнд яваад ирсэн цэрэг эрийн эхнэр нь өвдсөн чинь хийдэд суусан гэх лам эр чиний нүглээс боллоо гэж хэлж байжээ. Тэр цэрэг эрийн эхнэр тэр лам хэмээхийн садан ажээ. Тэгээд тэд салж, хоёр хүү нь эхдээ үлдэн нүгэлтэн гэх цэрэг эр Эрээнцавын төмөр замд ажиллахаар оджээ. Нүгэл ихтэй гэж толгойд нь бодсон учир хүнтэй суусангүй насыг элжээ. Гэтэл “У” бүсгүй сүрьеэтэй, хамт өссөн хүүхдүүд бас сүрьеэтэй ийм л нэгэн түүх, Дилав хутагтын шавь хэмээх лам гуайн аврал . . . Төрийн даалгавраар түмэн олны төлөө, эх орны төлөө дайсан японыг алсан цэрэг эрд нүгэл байхгүй. Тэнгэр түүнийг тэтгэж яваа. Ийм учраас бөө мөргөлд БУРУУД ХАТУУ ЗӨВД ЦЭЦЭН гэх үг бий.
44 хар тэнгэр нарт арз, архи гурав гурав ес өргөмүү
1. Атаа тэнгэр
2. Зүрхэн хар тэнгэр
3. Хар сүлдэн тэнгэр
4. Ёрын хар тэнгэр
5. Хадарган хар тэнгэр
6. Хилэн хар тэнгэр
7. Дайны хар тэнгэр
8. Задын хар тэнгэр
9. Аянга тэнгэр
10. Хэргийн эзэн тэнгэр
11. Зол муутын тэнгэр
12. Гайт хар тэнгэр
13. Үйлт хар тэнгэр
14. Хан хар тэнгэр
15. Хар бараан тэнгэр
16. Хэдэр хар тэнгэр
17. Хотон хар тэнгэр
18. Харанхуй хар тэнгэр
19. Хайгуул хар тэнгэр
20. Уйтан хар тэнгэр
21. Шидийн хар тэнгэр
22. Тангараг хар тэнгэр
23. Бөөн хар тэнгэр
24. Удган тэнгэр
25. Гарзын хар тэнгэр
26. Аадар хар тэнгэр
27. Аянга хар тэнгэр
28. Хурмаст хар тэнгэр
29. Хилэнцэт хар тэнгэр
30. Салхин хар тэнгэр
31. Хараалын хар тэнгэр
32. Гүжир хар тэнгэр
33. Хажир хар тэнгэр
34. Эрлэгийн хар тэнгэр
35. Ороолон хар тэнгэр
36. Харын хар тэнгэр
37. Хатуу хар тэнгэр
38. Буултын хар тэнгэр
39. Адын хар тэнгэр
40. Өрийн хар тэнгэр
41. Үрлэг хар тэнгэр
42. Заяа муутын хар тэнгэр
43. Заргач хар тэнгэр
44. Аз муутын тэнгэр

55 цагаан тэнгэр нарт гүүний эсэг сүү, сацал, ес ес өргөмүү
1. Мөнхтэнгэр
2. Сүлдэн тэнгэр
3. Долоон одон өвгөн
4. Мөнх хөх тэнгэр
5. Саран мөнгөн тэнгэр
6. Ёроол цагаан тэнгэр
7. Заяач тэнгэр
8. Одод хөх тэнгэр
9. Хөх тэнгэр
10. Хайрхад тэнгэр
11. Цастын цагаан тэнгэр
12. Мөстийн мөнгөн тэнгэр
13. Гал улаан тэнгэр
14. Хөх манхан тэнгэр
15. Хөх мөнгөн тэнгэр
16. Онгод сахиус тэнгэр
17. Од эрхэст тэнгэр
18. Замын тэнгэр
19. Элчит цагаан тэнгэр
20. Авралын эзэн тэнгэр
21. Баатар цагаан тэнгэр
22. Шударга улаан тэнгэр
23. Эвийн тэнгэр
24. Үүдэн заяа тэнгэр
25. Наран улаан тэнгэр
26. Хурын арвин тэнгэр
27. Хурмаст тэнгэр
28. Задын цагаан тэнгэр
29. Манхан цагаан тэнгэр
30. Малын хишиг тэнгэр
31. Одон цагаан тэнгэр
32. Солонго тэнгэр
33. Тив тэнгэр
34. Саран цагаан тэнгэр
35. Бурхан Халдун тэнгэр
36. Отгонцагаан тэнгэр
37. Элчит улаан тэнгэр
38. Ангийн даллага тэнгэр
39. Далай цагаан тэнгэр
40. Шударга цагаан тэнгэр
41. Их тэнгэр
42. Морин эрдэнэ тэнгэр
43. Удмын заяа тэнгэр
44. Ханийн тэнгэр
45. Луутай цагаан тэнгэр
46. Дархан цагаан тэнгэр
47. Аргатын тэнгэр
48. Цахилгаан цагаан тэнгэр
49. Зайран тэнгэр
50. Азын тэнгэр
51. Аавын тэнгэр
52. Ээжийн тэнгэр
53. Өөрийн тэнгэр
54. Дайчин баатар тэнгэр
55. Хан тэнгэр

Монгол цаг

2012 оны 03-р сарын 18 Нийтэлсэн Баянзул


 Дэлгэрэнгүй»

Бөө мөргөлийн талаарх үүсэл

2012 оны 03-р сарын 18 Нийтэлсэн Баянзул
Бөө мөргөлийн зан үйл нь монголчууд төдийгүй дэлхий дахины улс орнуудын байгаль дэлхий, уул ус, тэнгэр газар, өвөг дээдэстэйгээ харьцаж, шүтэн дээдэлж ирсэн агуу их зан үйл, ёс суртахууны өв их уламжлал билээ.

Бөө мөргөлийн үүслийн тухай асуудал бол хүн байгалийн харьцаа буюу өөрөөр хэлбэл байгалийн амьтан хүн, эх байгальтайгаа харьцах харьцааны тухай асуудалтай зузаан холбоотой юм.

Монгол бөө мөргөлийн зан үйлийг олон бөө судлаач, эрдэмтдийн судалж тодорхойлсноор анх эхийн эрхт ёсны үед хүмүүсийн оюун санааны хэрэгцээнээс үүдэн үүссэн тэнгэр шүтлэг гэж үздэг.

Бөөгийн мөргөлийн зан үйлийг монголын түүхийн үечлэл, он цагын дагуу үечлэн хуваан авч үзсээр ирсэн байна. 1959 онд бөө мөргөл судлаач, эрдэмтэн Ч. Далайнсудалгааны “Эртний үеийн бөө мөргөл, дундад зууны үеийн бөө мөргөл” гэсэн үечлэлийг нь 1985 онд Х.Буянбат улам нарийвчлан үзээд монгол бөө мөргөлийн түүхийг таван үед хувааж үзсэн байна.
1. Эхийн эрхт овгийн байгууллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үеийг “Монгол бөөгийн шашны үүсэл үе”
2. VII зуунаас Монгол Улсынхаа нэрийг “Юань” хэмээсэн 1271 он хүртэлх үеийг “Монгол бөөгийн шашны хөгжил үе”
3. 1271 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үеийг “Монгол бөөгийн шашны буурал үе”
4. 1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үеийг “ Монгол бөөгийн шашны сэргэлтийн үе “
5. XVI зууны далаад оноос XX зууны эхэн үеийг “ Монгол бөөгийн шашны усталын үе” хэмээн үечилсэн байдаг.
Монгол бөөгийн
зан үйлийг судлаачид олон мянган жилийн тэртээгээс буюу өөрөөр хэлбэл анхны хүй нэгдлийн үеэс үүсэлтэй гэдгийг нэгэн санаагаар батлан тогтоожээ. Хүй нэгдлийн нийгмийн чухам аль үеэс үүссэн бэ гэдэг талаар өөр өөрөөр авч үзсэн байна.

Ч. Далай “Монголын бөөгийн мөргөлийн товч түүх”-дээ “Эрт цагийн балар харанхуй нийгэмд сүсэг бишрэл бий болж, харин бөөгийн шашин түүнээс бүр сүүлийн үед гарч ирсэн байна” гэж үзсэн бол С. Бадамхатан “Хөвсгөлийн дархад ястан” бүтээлдээ бөө мөргөл үүсэх түүхэн нөхцөл шалтгаан бол анхны хүй нэгдлийн нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн үед буюу өөрөөр хэлбэл хүрэл, төмрөөр хөдөлмөрийн зэвсэг багаж хийдэг болж, нийгмийн дотор эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байр суурь үлэмж бэхжиж, хувийн өмч буй болж хөгжих явцад баян хоосны ялгаа үүсч, овог аймгуудын тэргүүлэгч, зонхилогчдын эрх мэдэл эрс өссөн зэрэг шалтгаанууд юм” гэжээ. Х.Буянбат “Монголын бөөгийн шашний учир” -таа “Монголын бөөгийн шашин бол балар эртний нийгмийн эхийн эрхт овог төрлийн байгууллын үеэс эхэлж үүсэн бүрэлдсэн юм.” гэж үзсэн байна.

Монголын эрдэмтэд сүүлийн дөч шахам жилд бөөгийн шашныхаа үүссэн цаг үеийг тодорхойлохдоо эхэн үедээ бөөгийн шашин анхны хүй нэгдлийн нийгмийн эцгийн эрхт ёсны үед үүссэн хэмээн үзэж байсан бол сүүлдээ эхийн эрхт овог төрлийн үед үүссэн гэж лавшруулан үзэх болжээ. Бөөгийн шашин эхийн эрхт овог төрлийн үед үүссэн гэсэн
үзэл баримтлал нь 8-р зууны үед Монголчууд онгон сахиусаа дүрслэхдээ “Эсгийгээр хүн дүрстэй эмгэлж хэмээх онгон хийж, түүндээ эсгийгээр хөх шиг юм хавчуулан хийж шүтэн ” бишэрдэг байсан” гэж бичсэнээс гадна “Бөө дээлийн энгэрт хоёр хөхийг дүрсэлсэн дугаригийн дунд эхийн сүү, лусыг бэлгэдсэн цагаан, улаан манжгууд бэхэлсэн явдал нэлээд орнуудын бөө нарын хуяг хувцсанд байдаг болон Чукотын эрэгтэй бөө нар эмэгтэй хүний бүх үйлийг гүйцэтгэж байсан зэргээс үзвэл анхны бөө нар эмэгтэйчүүд байсан бололтой.” Энэ зүйлүүдээс үзэхэд бөөгийн шашин анх эхийн эрхт овгийн үед эмэгтэй хүнийг хүндэтгэн дээдэлж байснаас анхны бөө нарыг эмэгэй хүмүүс байсан гэж үзэж болох юм.

Монгол бөө мөргөлийн язгууруудыг орчин үед халх, дархад, буриад, хотгойд, тува, урианхай гэж ерөнхийд нь 5 хуваан авч үзэж байна. Эдгээр язгууруудад нь олон овог аймаг, ястнуудаас бүрэлдэн тогтоно. Эдүгээ цагийн бөө мөргөлийг дэлгэрэн хөгжихөд дархад, буриад язгуурын бөө нар ихээхэн хувь нэмэр оруулсан.

Аливаа хорлол, муу нөлөө түүнийг даван туулах гэсэн хатуугын эсрэг хатуу бүхнийг хар өнгөөр бэлгэдэн дүрсэлсэн хар дом шившлэгээс үндэслэн дээд тэнгэр, газар усны эздийг Номхон , Догшин хэмээн ангилан үзэж, дошгидийг нь “ Хар тэнгэрүүд хэмээн тахиж шүтэх болсон байна. Ийм учраас дан ганц хар тэнгэр, хар онгодоор хөллөсөн бөөг тэр онгодын байрладаг зүг чигээр нь “ Хар зүгийн бөө ” хэмээн нэрлэдэг байжээ.

Цагаан зүгийн номхон эзэд цагаан тэнгэрүүдтэй харьцдаг цагаан зүгийн бөө баруун зүгт хандаж залбирал үйлддэг ёс эрт цагт бүрэлджээ. Тэр үеэс Монгол бөө нарыг цагаан зүгийн бөө, хар зүгийн бөө хэмээн хоёр ангилж үзэж ирсэн байна.